Социализмын үеийн супер моделиуд

Хүйтэн дайны үед тэднийг Зөвлөлтийн хамгийн үзэсгэлэнтэй хүчирхэг зэвсэг гэж нэрлэн бахдан шагшдаг байв. Мэдээж тэдэнд тухайн үеийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнийг сурталчлах гэрээ санал болгож санаанд багтамгүй их мөнгө амалж байжээ.

Гэвч тэр үед тусгай зөвшөөрөл аваагүй цагт барууны компанитай гэрээ байгуулах нь бүү хэл хилийн чанад руу ч гарч чадахгүй байсан юм. Тэд Зөвлөлтийн сэтгүүлийн нүүрэнд гоё ганган хувцас өмсөн тансаг харагддаг байсан ч бодит байдал нэлээд ялгаатай байв.

Жишээлэхэд, тэд сардаа ердөө 76 рублийн цалин авдаг байсан. Намын хянан шалгах хорооноос шалиг байдалтай гарлаа гэж ганц шүүмжлэхэд ажлаасаа хөөгддөг хэцүүхэн ажилтай хүмүүс байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.