Амазон бүсгүйн нөхөр

Эртний Грекийн үлгэр домог дээр дээр гардаг дайчин омгийн бүсгүйчүүдийг амазонк гэдгийг та мэддэг байх. Тэд эрэгтэй хүний дутахааргүй, зарим бүр давж гарсан эр зориг, булчин шөрмөс, тулалдах чадвартай болохоор ойр тойрных нь овог омгууд бүгд айждаг, дайн тулаан болохор үеэр бүгд өөрийн талд татах гэж бэлэн сэлтээр “булдаг” байсан гэдэг.

Орчин үед ч амазонк гэж нэрлэхээр бүсгүйчүүд цөөнгүй. Жишээлбэл Наталья Кузнецова. Кузнецова нь “Орос амазонк” гэдэг хочтой. Тэрээр хүн атлетик, армлифтин, хэвтээ шахалтын аварга. 100 кг жинтэй, гуяны тойрогн нь 72 см гээд ер нь…

Наталья Кузнецова нь 1991 оны Читад төрсөн, 14 нас хүртэл бусад охидын адил туранхай, годгоносон охин байжээ. Гэвч 14 наснаасаа хүнд атлетикаар хичээллэж эхлээд бүх зүйл өөрчлөгдсөн аж. Хичээллэж эхэлснээс хойш жил болгон улам булчинлаг, улам чадалтай болсоор одоогийн хэмжээнд хүрчээ.

Ийм бие хаатай, чадалтай бүсгүйчүүдийг эрчүүд тоодоггүй гэсэн ташаа ойлголт түгээмэл. Тиймдээ ч бүгд л Натальяг насанд туршдаа ганцаар явна, спортоо орхи гэдэг байжээ. Гэвч бодит байдал гэдэг хүмүүсийн ам дамжсан цуу ярианаас ямагт өөр байдаг. Наталья нь дөрвөн жилийн өмнө нөхөртэйгээ учирсан. Нөхөр түүнд ухаангүй хайртай гэнэ.

Энэ хоёр “Одноклассники” нийтийн сүлжээгээр 10 жилийн өмнө танилцан байнгын холбоотой байсаар дараа нь гэр бүл болсон аж. Натальягийн нөхөр Владислав ч бас тамирчин, чөлөөт бөхийн мастер юм байна.

Энэ хоёр бүх зүйлийг хамт хийдэг болоод 4 жил болж байгаа аж. Тэр хоёр хамт бэлтгэл хийж, хамт аялж, хамт тв нэвтрүүлэгт оролцдог. Наталья гайхалтай бие хаатай тул ТВ-ийн янз бүрийн ток шоунд олон уригддаг Instagram нь 500 мянган дагагчтай. Нөхөр нь түүнд маш их хайртай.

Эхнэртэй хайртай болохоор чөлөөт бөхөө орин бодибилдингээр хичээллэх болсон. Тэгэхээр энэ хоёр тэмцээнд ч хамт оролдог болсон байна.

Энэ хоёрын гудамжаар хамт явахад нь хүмүүс гайхсандаа заавал эргэж хардаг гэнэ. Наталья инстаграмм хуудсандаа энэ талаар “Би хүмүүсийн зүгээс ямагт анхаарал хандуулж байдагт дассан, миний хувьд байдаг л зүйл. Би тэдний хийж чадахгүйг хийдэг болохоор олон хүн гайхдаг нь мэдээж” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.