Индонезын гэр бүлээс гадуур бэлгийн харилцааг хориглох хууль гадаадын жуулчдад үйлчлэхгүй гэв

Индонез улсын парламент өнгөрсөн долоо хоногт гэр бүлээс гадуур бэлгийн харилцааг гэмт хэрэгт тооцох хуулийг баталсан юм.

Ингэснээр бэлгийн харилцаанд орсон гэрлээгүй хосуудыг нэг жил, хамтран амьдрагчдыг зургаан сар хүртэл хугацаагаар хорих шийтгэлтэй болжээ.

Шинэ хууль Индонез улсад ирсэн гадаадын жуулчид, байнга оршин суух гадаадын иргэдэд бас үйлчлэх тухай мэдээлж байв.

Тэгвэл тус улсын аялал жуулчлалын гол төв Бали арлын захирагч энэ хууль гадаадын жуулчдад үйлчлэхгүй болохыг өчигдөр мэдэгджээ.

“Бали бол Бали. Урьдынх шигээ аялж, жуулчлахад аюулгүй, тав тухтай газар хэвээр байх болно” гэж арлын захирагч Ваян Костер хэлсэн байна.

Жуулчдыг зочид буудалд буух үеэр гэрлэлтийн баталгаа шаардахгүй, шалгахгүйг тэр бас нэмж тодруулжээ.

Индонезын хууль зүйн дэд сайд Эдвард Омар Шариф Хиареж “Энэ хуулиар гадаадын жуулчдыг шийтгэхгүй тул Индонез улсад тавтай морилохыг урьж байна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа бас мэдэгдсэн байна.

Зөвхөн гэр бүлийн гишүүдийн зүгээс гаргасан гомдлын дагуу сэжигтнийг мөрдөн шалгах тул гадаадын жуулчдыг шийтгэх магадлал маш бага гэж тэр тайлбарлажээ.

Шинэ хууль гурван жилийн дотор Индонез улсад үйлчилж эхлэх юм. Гэхдээ хэрэгжиж эхлэхээсээ өмнө хууль зүйн олон сорилт шалгуурыг давах шаардлагатай болно.

Хүний эрхийг зөрчиж болзошгүй шинэ хууль батлагдсанд санаа зовж байгаагаа НҮБ-ын холбогдох байгууллагууд саяхан мэдэгдсэн юм.

Харин Индонезын эрх баригчид шинэ хуулиа “үндэсний үнэт зүйлсийг хадгалах, хамгаалах” ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байгаа.

Индонез улс цар тахлын улмаас хямарсан аялал жуулчлалын салбараа сэргээхээр идэвхтэй ажиллаж байгаа үед ийм хууль батлагдсан нь бизнесийнхний санааг зовоож байв. 2019 онд тус улсад 16 сая гаруй жуулчин ирж байжээ.

Эх сурвалж: BBC

1 Comment

  1. 30 настай том боовтой, хэлний кунфутай цэвэрхэн дажгүй залуу байна шүү. Секс хамтрагч болох эгчмэд бүсгүйтэй дотно танилцье. Мэйл бичээрэй. mgcoops24@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.