Сэтгэл санаагаа өөдрөг үед л хайрттайгаа хамт байхыг хичээ

Хайрттайгаа хамтдаа өнгөрүүлсэн “алтан үеэ” байнга дурсан санаж байгаарай. Энэ нь аливаа хүнд эрч хүч, итгэл найдварыг өгч түүнтэйгээ үргэлж хамт байхыг хүсэх мэдрэмжийг төрүүлдэг.

Хамтдаа кино үзэж, ресторанд хоол идэж, гудамжаар алхангаа хөгжилтэй явдлуудаа дурсан ярих нь үнэхээр гайхалтай сайхан байдаг шүү дээ.

Энэ бүхнээс та хоёр хоёулаа сайхан мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нэгэн зэрэг биеэрээ амсаж мэдэрч байдаг. Түүнчлэн өдөр бүр секс хийж, бие биендээ халуун дулаан үгийг бэлэглэлээ гээд эргээд харамсах зүйл хэзээ ч болохгүй шүү дээ.

Хайрттайгаа үргэлж хамт байхыг хүсч байгаа бол өнөөдрөөс бүхнийг эхлэх хэрэгтэй. Иймд санаачилгыг гартаа авахын тулд хайртынхаа дэргэд үргэлж өөдрөг сайхан сэтгэгдэлтэй байх хэрэгтэй.

Нэг зүйлийг үргэлж санаж явах хэрэгтэй. Та хоёрын уулзалт нь үргэлж сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх ёстой. Хамтдаа байсан үедээ дурын нэг минутанд ч болов ердийн зүйлд инээж хөгжилддөг байх. Хэрэв хосууд хамтдаа байсан үедээ хэн нэг нь санаачилгыг гартаа авч, нэгнийгээ инээлгэж чаддаг байх юм бол харьцаагаа хэвээрээ хадгалж удаан хамтдаа байж чаддаг байна.

Иймэрхүү зүйлийг дэмий зүйл мэт хүлээн авч болохгүй юм шүү. Хүмүүсийн хоорондох харьцаа наад захын энгийн зүйлээс эхэлдэг. Харьцаагаа цаашид удаан үргэлжлүүлье гэвэл аливаа зүйлийг бага гэж гололгүйгээр сэтгэлээсээ хийж чадах юм бол гайхамшигтай үр дүнд хүрч чаддаг.

/Хань/

1 Comment

  1. busgui says:

    унэн юм бичжээ. миний хувид яг ийм бдг. хамт бхдаа сайхан хугжилтэй бдг тэхэр сэтгэл сана ахуртэл уудруг. элдэв асуудал гуй ок бдгдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.