Хүний үнэргүй юмнуудыг хороохоор шийдсэн ноход аврагджээ

Оросын Севастополь хотод адгийн шаар гэхээс өөрөө хэлэх аргагүй хүмүүс тэжээж байснаа нохдоо санаатайгаар худаг руу унаган хаясан байхыг хүн чанараа алдаагүй хүмүүс олжээ.

Нохдыг 2,5 метрийн гүнтэй хутсан бетон худагт, хамгийн гол нь хүний хөлөөс хол бөглүү газар хаясан байсантай нэг хүн санамсаргүй таарсан байна.

Улмаар нохдыг олсон хүн Орон гэргүй нохдод туслах нийгэмлэг рүү утас цохиж, тэндэхийн сайн дурынхан ирж аврах ажиллагаа явуулснаар гурван нохой аврагджээ.

Ийм зүйл хийсэн адгийн шаарыг өөрийг нь гүн худагт хаяад яахыг харвал таарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.