Найзууд нь асуудал болж байна…

Top view picture of happy friends drinking beer at home. Handsome men showing their glasses to camera and smiling.

Сайн байна уу? Би найз залуутайгаа Солонгост сурдаг. Ирээд жил хагас боллоо. Ажил амьдрал сургуулиа зохицуулаад явж байхад найз залуугийн маань найзууд хажуунаас зулгаагаад байх юм. Юу вэ гэхээр найз залуу маань их сонин хүмүүстэй нийлнэ. Сонин ч гэж дандаа л сургуулиа хаясан, харалсан, идэж уусан, псддэг нэг тийм зорилгогүй хүмүүстэй.

Саяхан нэг ажилд ортол ажлынх нь ах байнга л гарч орох уу, уулзая гэнэ тэгээд л шалгалт их байна гэхээр чи ганц ахыгаа гээд л үнэхээр төвөгтэй. Би тэр ахыгаа хүндэлдэг гээд их сүйд. Би ч ойлгоод заза гардаа гэхээр оройноос үүр хүртэл дагуулаад тэр чигтээ таг аваад явчихна. Маргааш нь тэгээд л нойроо дийлэхгүй хичээлээ таслана. Би бол бараг байнга л юм хэлэхгүй гаргадаг байваа гэтэл найзууд нь сүүлдээ бүр даварчихсан танай найз охин чинь яадаг ч үгүй биз дээ гэчихсэн л пс рүү дуудаад байдаг боллоо. Тамхинаас гаргачихсан байхад буцаагаад оруулчихна, уудаггүй хүнийг уулгах гэж зүтгэнэ.

Бид 2 ээлж ээлжээр ажиллаад нэгэндээ хичээл хийх боломжийг нь олгоод явдаг юм гэтэл харласан найзууд нь юм л бол ажилд гар гээд гарахгүй хичээл ихтэй байна гэхээр Солонгост мөнгө хураахгүй бол яах юм нтр гээд л. Зөв л дөө гэхдээ бас сурангаа болгоод байхад чимээгүй байж болдоггүй юм байх даа? Найз залуу маань ч сүүлдээ бүр найзуудынхаа хажууд шал өөр авирладаг болж байна. Хайраа хайраа гэж байснаа гэнэт л яадаг юм би ингэж болохгүй юу, би өөрөөрөө байя гээд л дуу нь өндөрсөөд эхлэнэ. Нэг хэсэг псддэг найзуудыгаа яана даа гэдэг байснаа одоо псдэхгүй л бол өдөр хоног явахгүй нь гээд улам л зорилгоосоо ухраад байна.

Сургуулиасаа хол амьдардаг байхад ёстой гэр ажил хичээл гээд л хааяа нэг гарчихаад илүү дутуугүй сайхан байсан ч одоо бүр стрессдэж гүйцлээ. Ялангуяа ажлын ах нь их төвөгтэй. Ганцаардаад байна ахдаа боорцог хийгээд өг найз охин чинь ажилгүй байгаа биз дээ ч гэх шиг. Хийж өгсөн л дөө, ажлын хүнтэйгээ ойр болог гэж бодоод. Тэгтэл хоол хийгээд намайг дууд, ахын дүү хүрээд ир цуг хоол идье, ууя, сагсдах уу ирэхдээ гамбир хийгээд ир гээд л бүр хэцүү оюутан хичээл ихтэй гэж огт ойлгохгүй. Энэ хүмүүс зүгээр л мөр мөрөө хөөгөөд биш юмаа гэхэд ядаж бие биенийхээ амьдралыг ойлгож хүндлэж болдоггүй юм байхдаа?!

7 Comments

  1. Ггн says:

    Чи давсан ухаалаг зальжин бай, Чамд найзууд чинь ийм муу нөлөө үзүүлээд байгаа мэт Мэдрэгдээд сэтгэл эвгүйцээд хайрдаа санаа зовоод бх боллоо гээд эвтэйхэн хэлж ярьж бай. Би жо хатуулаг үзээд бдаг бсн бн лэ. Муу нөлөөтэй хэдэд уухгүй мөнгө цагаа зарцуулкуу би өөрийн гэсэн толгойтой гээд нөү гэчиж бардгүй ядаргаатай хүнтэй амьдардаг бсан болохоор ер нь л давраахгүй байлгах чанга дэглэм хэрэгжүүлээд өөртөө ч өрөөлд ч таагүй зөв харилцааны таакчикуудыг судлах ч ухаанаа олдгүй гар утас ч гүй үед наад насыг чинь туулж бсан бх. Одоо цаг схан болцон гоё мэдээллүүд олдоцтой хандалт сайтай болчиж.

    Unlock podcast-н 82 билүү 83 дээр харилцааны арга заль монголоор сайхан заасан бга, үр хүүхдэд чинь ч нэмэртэй. Чи бараг тэр бүтэлгүй найз нарыг нь чичрүүлцэн эерэгээр өөрчлөөд суужаах хэмжээнд оччуул тэ

  2. k says:

    tsu2 bi ch bas so-d surdaj eregtei odoo 4r kurs sn ohintoigoo sn oilgoltsool bolood l bn. bich neeh buruu humuustei niildeggu. nz ohindoo tgej eldew aash zan gargadgui. hicheel nomiin hajuugaar gants neg udaa ajil hged bolool bn.
    ushaad bhd nd humuuseese erthen holboogoo tasalsan n l deer shuu! surah gj irsen bz de ugui gj u?

  3. bat says:

    MOngol zaluuchuudiin zan shd. buunduu nowshrood bj bwal saihan lag gj boddog hehe. uureg hariutslaga bhgui

  4. owl says:

    чи өмнөөс нь стрессдэх биш найз залуу чинь ажил хичээл найз нөхөд тэр хүмүүсээ өөрөө зохицуулдаг байх ёстой, чи ээж нь биш тэр жоохон хүүхэд биш. зохицуулж чадахгүй байгаа бол өөрийнхөө мулгуу шалдан банди гэдгээ л чамд таниулж байна

  5. Kaka says:

    Zaya jine ter balai mine udahgvi arhind orood curguulia hayad jamaig zoddog bloh bz uruu tatdag hogiin garuudaasaa salj chadahgvi bol hohiishd pzda huwi hvnii uuriin uhaan uhamsaraas l shaltgaalna chi heden mynga hutsaad nemergvi uuriinhun uhaan l mdne

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.