Хамгийн доод цэг дээрээ очсон л хүн болчихлоо…

Сайн байцгаана уу. Үнэхээр юу ч гэж хэлмээр юм. Одоо 25 настай эмэгтэй. Нэг ч удаа дотно харилцаанд орж байсангүй. Тиймэрхүү нөхцөл байдалд орж байсан ч тийм зүйл болгодоггүй байсан. Магадгүй хүмүүс итгэнэ үү байна уу хамаагүй л дээ. Үнэн л энэ учраас. Хүмүүс магадгүй гайхах байх л даа хүйсийн чиг хандлага өөр юм уу, эсвэл гадаад төрх ямар нэгэн байдлаар асуудалтай юм уу гээд л. Тийм зүйл байхгүй ээ.

Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Би өөрөө айлын том. Багаасаа л биеэ даасан, хариуцлагатай байх, сайн охин байх бүх зүйлийг төгс хийх гээд л. Өдийг хүртэл хэзээ ч өөрөөрөө амьдарч үзээгүй мэт. Бусдын нүдэнд л сайн сайхан харагдаж, хариуцлагатай, урд байгаа зүйлээ сайн хийгээд явахад бүх зүйл болно гэж боддог байлаа. Хэтэрхий нэг талыг барьж амьдарсан гэх юм уу. Эрэгтэй хүний тал дээр ч өөрөө юу ч үзээгүй мөртлөө хэтэрхий хашир. Магадгүй миний үлгэр дуурайлал авч өсөх байсан, багаасаа харж өссөн аав минь тийм ч сайн хүн байгаагүйд миний далд ухамсарт эрэгтэй хүнээс айх айдас, итгэж чадахгүй байх гээд л иймэрхүү итгэл үнэмшил бат суусан юм шиг байна.

Одоо л би энэ бүхнийг ойлгож байх шиг. Энэ хүртэл хэзээ ч өөрөөрөө амьдарч үзээгүй, өөрийгөө сонсож үзээгүй юм байна. Тэгээд юу хэлэх гээд байна вэ гэхээр зүгээр л хүнийхээ хувьд үзэх ёстой зүйлээ ч үзээгүй энэ хүрчихсэн байгаа нь миний санааг зовоогоод байх юм. Магадгүй над шиг хүн байдаг үгүйг сайн мэдэхгүй ч би энэ зүйлээсээ ичих ёстой юм шиг санагдаж үнэхээр хэцүү байна. Тэглээ гээд надад хаа хамаагүй хүнтэй хүсэл хэрэгцээгээ хангаад явах ёс суртахуун, хүмүүжил байхгүй.

Би одоогийн байдлаар өөрийнхөө энэ асуудлууд, сэтгэлзүйтэйгээ ажиллах, өөрийгөө хайрлах гээд л зөндөө олон зүйлийг хийх гээд л хичээж байгаа. Үнэхээр их дотоод зөрчилтэй байгаа. Өмнөх миний итгэж ирсэн зүйлс, үнэт зүйлс гээд л бүгд нүдэн дээр минь нураад уналаа. Бүх зүйлийг яг л шинээр эхлэх ёстой байгаа гэдгээ мэдэж байгаа ч одоо миний насныхан бүгд л амьдрал ахуйгаа зохиогоод л явж байхад би нэг ийм балай байдалтай. Тэгээд дахиж мэргэжлээ ахиулаад сурч байгаа болохоор ажил гэр гээд л завгүй. Тэгээд л өөрийгөө харьцуулаад гутраад.

Одоо гол бодож байгаа зүйл нь жинхэнэ өөрийгөө олж авах, хүлээн зөвшөөрөх хайрлах гээд л өөртэйгөө учраа олсон цагт жинхэнэ зөв хүнтэйгээ учрах болов уу л гэж бодох юм, хүн болгон адилгүй сайн хүн мэдээж байгаа гэх ч хааяа хаана байдаг юм бол доо, би үнэхээр учрах болов уу, намайг бас тэр үед юу гэж бодох бол гээд л олон юманд санаа зовж стресстсэн амьдралдаа сэтгэл хангалуун бус хамгийн доод цэг дээрээ очсон л хүн болчихлоо…

3 Comments

  1. Зочин says:

    Эрүүл мэндийн талаар хайж яваад ийм групп байдгыг мэдээд ороод ирлээ, өөрийн тань асуудал санаа зовох юу ч байхгүй ээ. 25 хүрсэн хүнтэй унтаж үзээгүй охидыг би зөндөө мэднэ миний найзууд дунд ч бий, юмс болгонд цаг хугацаа байдаг шүү дээ. Заавал нөхөртөө өгөх ч албагүй чи юу хүснэ түүнийгээ л хийгээрэй амжилт хүсье

  2. амжилт амжилт says:

    Амьдралыг ер нь хөнгөн хүлээж аваад явбал дээр юмуу. заавал өндөр ёс суртахуун урдаа тавьж тэрэндээ хүрэх гэж өөрийгөө хүчлээд. заа тэгж яваад нэг залуутай учирдаг нөгөөх нь үнэхээр чамтай долгион нийлж байвал хамаа алга болж байна. нийлэхгүй бол асуудал заа тэгээд өмнө сексийн харьцаанд орж байгаагүй болхоор амтанд нь ороод өнөө залуудаа байгаа бүхнээ, бүх сэтгэл юу байна бүхнээ тавиад туучдаг нөгөөх нь энэ бүхнийг нь хүртэх эрхгүй архичин замбал гар бол чи тэгээл дуус дуус болно шдэ. тэгээл амьдрал яагаад надад ингэж хандаж байгаан бла бла хохирогчийн дүрд орно сэтгэл гутрал, хэрүүл уруул бөөн юм болно. Тэрний оронд ажил, сургууль амьдралийнхаа хажуугаар тиндэр энэ тэрээр ч юмуу залуустай харилцаад, биологийн шаардлагаа хангаад туршлагаа нэмээд явж байвал зүгээр юмуу. энэ нь чамд залуус ямар байдаг ямар нь надад тохирох юм гэх мэт хүн танихад нэмэр болно, хажуугаар сексийн туршлага бас болно.

    эсвэл Эмийн онгон гайхамшиг, Эрийн онгон гутамшиг гэж зүгээр ч нэг үг биш шүү. Эсүүл энэ хүртэл явсан юм чинь чамайг ойлгох, хайрлах, хүндлэх, өдий хүртэл хадгалаад ирсэн чиний ариун онгон бие, сав суулганд ач холбогдол өгч илүү дутуу харахгүй чамд л амьдралаа зориулж, үр хүүхдээ чамд хийх, чамайг аваад явчих тийм залууг гарч иртэл хүлээж бас болно.
    ямар ч л байсан чамд амжилт чи чаднаа энд сэтгэлээр унах юм юу ч байхгүй шүү.

    хэрвээ би эхнэргүй байсан бол, залуухан байсан бол тэр цаг үед минь чи надтай таарсан бол би өөрийгөө азтайд тооцох байсан.

    гэхдээ би эхнэрийнхөө өнгөрсөнийг сөхдөггүй хэзээ ч асууж байгаагүй, асуух хүсэл төрдөггүй, надад ч өнгөрсөн байна хүнд ер нь хүний өнгөрсөн нь ямар хамаа байнаа гэж л боддог,надад энэ хүний өнгөрсөн нь биш одоо байгаа нь би дурлаж харсан надтай танилцсанаас хойшох нь л хамааралтай л гэж боддог.

  3. Ariuka says:

    Би чамаас насаар ахлдаа . Анхных чинь гоё хайран дунд байгаасай гэж хүсэж байна. Амьдралд өөрийгөө олоход чинь туслаж чадах байх. Тийм болохоор 2уулаа үерхэх үү? ariuka433@gmail.com бичээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.