Ангилал: Хайр сэтгэл
Зөвлөөч надаа…

couple-sil

Удаан бодсоны эцэст та бүхэнтэй санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Би гуч гаран настай яагаад  юм би өөрийгөө хайр дурлалд азгүй нэгэн гэж боддог. надад бүх юм л байдаг. Хэтэрхий их матераллаг тал дээрээ анхаараад хувийн амьдралаа орхигдуулсан байх. Тэхдээ өөрт тохирох хэн хэгнийг хайсаар л байсан гэхдээ би олоогүй. Хэн нэгэнтэй хувь заяагаа холвох бурханы заасан цаг хугацаа  болоогүй юм болов уу гэж боддог ч сэтгэл дотороо үргэлж яарч байдаг. Би хэзээ ч хэн нэгэн гадаад хүнэй сууя гэсэн бодол байгаагүй үргэлж сэтгэлдээ төсөөлсөн жинхэнэ монгол эр хүнийг хайж байлаа. Саяхан би гадаадад  найзуудаараа аяалж бас ажил хэргийн гэж хэлж  болхоор аялал хийж яваад ирсэн. Үнэхээр би тэнд хэзээ ч хүлээж байгаагүй хүндлэл, халамж, хайр, аз 60галыг мэдэрсэн. Тэхдээ тэр хүн надаас зөндөө ах. Эмэгтэй хүн гэдэг их өчүүхэн юманд баярлаж гунидаг. Гэхдээ хэн нэгэн намайг хайрлах монгол эр хүнийг хүлээж хайж залхсан Өдий гуч гарсан хойноо амьрал зохиогоод алдах эрх надад байхгүй. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Би ахдаа дурчихлаа… /2/

92389290

Миний асуудлыг уншиж чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн хүн бүхэнд баярлалаа. Би нээрээ солиорсон байх аа одоо та бүгдийн бичсэнийг уншаад бодоход би дассан л юм байлгүй дээ. Гэхдээ хүн шаналж байхад тоглоом тохуу хийж байгаа хүмүүст гомдож байна. Санаа зоволтгүй ээ би онц сурдаг хэхэ… Одоо бүхнийг мартаад та нарын хэлснээр хичээлээ хийлээ. Миний захиаг уншиж ухаалаг зөвлөгөө өгсөн ах эгч нарт дахин баярлалаа… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Яамаар ч юм бэ дээ. Яавал дээр вэ би…

96510615

Сайн байцгаана уу. Та бүхнээс зөвлөгөө авмаар байнаа. Би 24 настай гадаадад сурдаг одоо жил 6 сар болж байна. Би энд ирэхээсээ өмнө нэг эгч бүсгүйтэй жил шахам хамт амьдарсан. Надас 17 эгч л дээ. Бид анх бие биедээ дурлаагүй ч хувь заяа минь биднийг холбосон гэж боддог. Үнэхээр сайхан хүүхэн хэн ч 40 гарсан гэж хэлэхгүй бас мэдлэг боловсрол ч сайтай бие даасан бүсгүй. Тэр нэг охинтой охин нь үнэхээр хөөрхөн өхөөрдөм. Би гэрийнхэндээ найзийндаа байгаа гэж хэлээд тэднийд байдаг байсан. Түүнтэй байхад хамгаас сайхан сэтгэл амар азжаргалыг мэдэрдэг байлаа. За түүний секс бол намайг галзууруулдаг байсан. Бид их жаргалтай амьдарч байтал надад наашаа ирэх боломж олдсон. Би ч гадаадад гарч сурахыг хүсдэг. Энэ нь миний ирээдүйд хэрэгтэй гэж бодсон болохоор шууд явахаар шийдсэн. Гэхдээ эргэж ирээд түүнтэйгээ хамт ахиад нэг хүүхэдтэй болоод аз жаргалтай байна гэж бодож байсан. Гэтэл явах болсныг тэр сонсоод намайг хүлээхгүй гэж хэлсэн. Тэр чи залуу хүн амьдарлаа бод. Өөр залуу хүүхэн зөндөө олдоно. Тэгээд ч бид 2-г гэрийнхэн чинь найз нөхөд чинь хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрлөө ч амьдрал юу ч тохиолдож болно. Нэг л өдөр чамд өөр залуу охид таалагдад яваад өгөхөд чинь би яахын гэж хэлсэн. Бас өөртэй нь зөвлөлгүйгэр явах шийдвэр гаргасанд их гомдсон байсан. Ер нь бид хамт амьдардаг ч хэзээ нэгэн цагт болино гэсэн шиг хувь хувийнхаа асуудлийг өөрсдөө шийддэг санхүүгийн хувьд ч тусдаа байдаг байсан л даа. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Би ахдаа дурчихлаа…

92389290

Би одоо 18 настай анхны хайрыг саяхан мэддэггүй найзуудыгаа хайртай хайртай гээд гүйж байхыг нь хараад инээд минь хүрдэг байлаа. Дотроо бол би хэзээ ч ингэж т1-тэхгүй л гэж бодож байсан. Гэтэл одоо би ахдаа хайртай болчлоо эхлээд хайр биш гэж зөндөө бодсон яалтчгүй би тэр хүнийг бодоход л аз жаргалыг мэдэрч утсаар ярихгүй мсж бичихгүй бол уур хүрч өдөр бүр цаг хором бүрт тэр хүн харагдаад байдаг боллоо. Тэр миний авга ах л даа надаас 7 ах манайд сүүлийн 2 сар амьдарсан юм. Бид 2 миний өрөөнд унттдаг гэхдээ ямарч нэг хөнжилд биш тусдаа тэгээд ч ах маань намай оролдгүй зүгээр л тэврэлдээд л унттаг. Сая 3 сарын 1-нд ах маань курсд явчлаа 3 сар болоод ирнэ гэхдээ курсэд гар утас оруулдаггүй 3 сар хүнтэй уулзуулахгүй гэсэн болохоор одоо би түүнийг яг санаж үхлээ өдөр бүр л тэр байхгүй болохоор бүх юм утгагүй санагдаж байна би яах вээ. Ах маань надад сайн л даа гэхдээ дурлаагүй л байх. Яах вэ би… Туслаач Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хүлээж авах болуу?

68e62f697b65

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Тэр охин бид 2 арван жилдээ 1 анги байсан юм. Тэр маань сайхан амьдралтай айлын охин. Би харин зүгээр л эгэл айлын хүү байлаа. 10 жил төгсөөд тэр хотод сурахаар явж, би явж чадаагүй. Бид нэг нэгнээ сайн мэдэхгүй. Харин тэр охин маань хотод хүнтэй саяхан сууж хүүтэй болсон ч удалгүй салсан. Одоо хүүтэйгээ нутагтаа байгаа. Аав ээж нь хүргэнээ үзэхээ больсон гэсэн. Бид 2 одоо msnger-дэж байгаа. Нөхөр нь зодож байсан юм байна лээ. Би бол багадаа өнчирч 2 ах 1 дүүтэйгээ үлдсэн. Зовлон мэдэх болохоор тэр хүү ээж 2-г өрөвдөөд амьдарлаа холбоомоор байх юм. Тэр маань одоо хүнд итгэхээргүй болсон байна. Өөрөө болохоор хүү минь эцэггүй өснө байх гэх юм. Мэдээж би сугуульд явж чадаагүй болохоор мэдлэг маруухан. Одоогоор жолооч, цахилгаачин мэргэжилтэй. Удахгүй говьд ажилд орно. Тэр ажил маань 4 сараас 11 сар хүртэл ажиллана. Тэгээд би түүндээ сэтгэлээ хэлэх үү яахуу. Хүлээж авах болуу. Миний сэтгэл эргэх болуу. Аав ээж нь хүлээж авах болуу. Ингэж бодсоор толгой эргэлээ. Би тэр нялх үрд нь аав нь болж тэр цагаахан цаасан дээр сайхан эхлэлээр бичмээр байна. Надад туслаач 3 сарын 15-аас өмнө. Явахаасаа өмнө хэлээмээр байна туслаач надад… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Өнгөрсныг мартаж, шинэ хайртай учрахыг хүсвэл…

3052926_ac61472e

Хэрвээ таны хайр дурлал бүтэлгүйтэж, харилцаа чинь дууссан бол өрөөнийхөө мухрыг сахиж, гуньж, гутарч, суух хэрэггүй. Сайхан дурсамжууд хэдийгээр зөндөөн олон үлдсэн байж болох ч тэр бүгдийг аль болох эргэж дурсахгүй байхыг хичээ. Тэгээд ирээдүйгээ харж зоригтой алхах хэрэгтэй. Таныг зөндөөн олон гэгээн хайр, сэтгэл хөдөлгөсөн болзоо хүлээж буй. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Бүсгүй та ичиж зовдог бол сэтгэлтэй хархүүгээ ч алдаж магадгүй шүү!!!

95c44d056085

Эрчүүд эмэгтэйчүүд бие биеэ сонирхох нь жам ёс юм. Харин энэхүү сонирхлоо хэрхэн илэрхийлэхээс хайр сэтгэлийн адармаатай үйл явдал эхэлдэг.

Ихэнх хүүхнүүд хэдийгээр өөрсдөө сайн ч гэлээ, эрчүүд л эхэлж хайр сэтгэлээ илэрхийлэх ёстой гэж үздэг. Үүнээсээ болоод сэтгэлтэй хархүүгээ өөр нэгэнд алдах юмуу, ойлголцохгүй байснаас амьдралдаа бүрмөсөн алдах ч тохиолдол байдаг. Иймд бүсгүй та ичиж зоволгүй хайртай залуудаа хандан сэтгэлээ илэрхийлээрэй. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хайрын эрсдэл…

fa547c8dc553

Үүнийг унших бүх хүнд энэ өдрийн мэнд хүргье! Эрхэмсэг бүсгүй танаас нэг хоёр зүйлийн талаар тодруулан асууж, зөвлөгөө авах гэсийн. Би 34 настай жирийн нэг залуу. Хожим ирээдүйтэй байж мэдэх ч одоохондоо ядруухан яваа нэг байгууллагын дарга ухаантай… За за тэр ч яах вэ. Гол ажилдаа оръё. Чухамдаа бүсгүй хүн эр хүнээс хайр сэтгэлд хэр зэргийн эрсдлийг гарган тэмүүлэх сэтгэлийн тэнхээтэй бол гэж? Жишээ нь та нөхөр хүүхэдтэй байлаач энэ амьдралдаа сэтгэл дундуур явахад, гэнэт (таны дүгнэлтээр) сайн хүнтэй учирвал 2 дахь амьдарлаа эхлүүлэж чадах уу? Эсвэл эсрэгээрээ таньд нэг залуу таалагдаад, гэтэл тэр эхнэр хүүхэдтэй байвал салгаад суучих зориг танаас гарах уу? За бүр хүндээр аваад үзийлдээ. Хоюулаа гэр бүлтэй тусдаа амьдралтай ч, хоорондоо адилхан дасаад дуралчихвал, эрсдэл гарган ямар нэгэн зүйл хийж чадах уу? Хэрвээ ийм тохиолдолд орвол гэр бүл, хайр дурлал 2-н алийг нь илүүтэй авч үзэх вэ?  Харин миний бодлоор эрчүүдэд нэг бүсгүй үнэхээр таалагдвал юу хүссэн түүнийгээ авах гээл зүтгэчих нь элбэг байдаг. Тийм тохиолдолд хэнч юуч зогсоож дийлэхгүй. Хүссэнээ авч байж л сая санаа нь амарна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Амьдрал итгэлцэл дээр тогтдог биздээ?

1184377017eEn8IH

Зиак амьдрал гэдэг новш юмдаа. Би үнэхээр цэвэрхэн, даруухан, бүх зүйл нь төгс тийм л охиныг олсон гэж боддог байлаа. Манай найзууд бүр гэр бүлийнхэн маань ч түүнд сайн ханддаг байсан юм. Миний сайн найзууд бид 2-ыг жишээ болгож ярьдаг байсан юм. Гэтэл тэр минь намайг хуурсаан. Юу вэ гэвэл би нэг охиныг шохоорхож эхэлсэн юм. Энэ өнгөрсөн оны 3-р сарын үед. Бид 2 хамт явж, үргэлж хамтдаа байдаг байсан. Харин 6 сард би Америк явсан юм. Тэгээд 9 сард эргэж ирсэн. Тэгээд тэрэнтэйгээ уулзаж бүх зүйл сайхан байдаг байсан. Бид 2 хамтдаа гарсан бүх киног үздэг байлаа. Өдөр болгон уулзахгүй бол болдоггүй байсан юм. Би түүний гэр бүлийнхэнтэй бүгдэнтэй нь танилцсан. Түүндээ би маш их хайртай болсон. Гэтэл нэг өдөр би түүний амнаас нэг зүйлийг сонссон юм. Тэр намайг АНУ явах 3-хан сарын хугацаанд урьд нь уулздаг байсан нэг залуутайгаа унтсан байсныг би мэдсэн. Нэг биш нилээн хэдэн удаа. Би түүнд ямар их итгэдэг байсан гэж бодноо. Түүнийг би надтай л анх унтсан гэж боддог байсан гэтэл тэр өмнө нь хүнтэй унтдаг бүр намайг хуурсан гэж бодохоос дургүй хүрэх юм. Өмнөх явдал надаа хамаагүйээ гэтэл өөрөө дуудаад гэртээ хамт хонодог байсныг нь би бодохоос гомдоод байх юм. Манай найз бүр охидыг цэцэрлэгээс нь хойш дагахгүй юм бол түүн шиг охиныг олохгүй шүү. Түүнийг гомдоохгүй хайрлах хэрэгтэй гэж найз минь хэлдэг байсан юм. Би яах ёстой вэ? Түүнээс салах хэрэгтэй юу? Эсвэл эргээд нийлэх үү. Амьдрал итгэлцэл дээр тогтдог биздээ? Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Эмэгтэйчүүлийг ойлгохгүй юм шиг байна!!!

10186346

Миний бичсэн зүйлд эмэгтэйчүүд чинь сэтгэлийн зөвлөмж өгвөл би их баярлана шүү. Тэгээд болсон зүйлээ элдэв долоон хачиргүй өөрийнхөөрөө л бичье дээ. Арван жилээ төгсөөд нэг их элдэв юм бодолгүй анх их сургуульд орж билээ. Гэрийнхний тушаалаар ч гэхүү эрэлттэй гэсэн нэгэн мэргэжлийг сонгоод ангидаа яваад ордийн байна.  Үеийн хүүдхүүд олон байсан хойно мэдээж нэг охин таалагдалгүй яахав дээ. Эхлээд ч өөрөө нухацтай бодож үзээд шохоорхол биз гээд үл тоов. Би ч сайхан амьдрахын тулд сайн сурах ёстой гэсэн багын хүмүүжилтэй хүн болхоор эхний 2 жилд хичээл ном гээд ерөнхийдөө харилцаандаа анхаарал тавилгүй тэгсгээд өнгөрөөж багш нартаа ч нилээн магтуулж аваал нэг ёсны ангидаа жаахан одонцор болдын байна. Дараагын жилүүдэд харин хувийн амьдралдаа санаа тавих нэрийдлээр түүнд татагдаад хичээл ном заах нэрийдлээр ойртсоор нэг мэдэхэд л найзлан бие биендээ нууж хаах зүйлгүй болсон юм. Энэ нь ч надаа сайхан байлаа. Өдөржингөө хамт яваал хичээл хийхэд нь би үргэлж тусладаг мэдээж жаахан ч гэсэн хугацаанд хамт байх гэж л тэр шүү дээ. Энэ хугацаанд ч бас зүгээр байсангүй нөгөө охинтойгоо цуг нэг бус удаа кино үзэж, гадуур хамт алхаж өөртөө дасгахыг хичээнэ. Заримдаа их л тойруу аргаар, эсвэл наргиан болгож өөрийнхөө тухай үе үе цухуйлгадаг л байв. Тэр үед инээгээл өнгөрдөг байж билээ. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хайр ийм хэцүү гэж үү

94673050

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би нэг томоохон компанид менежер хийдэг 23 настай 178 см өндөр, царай зүс гайгүй, стильтэй дажгүй залуу / хүмүүсийн хэлдгээр/. Гэхдээ охид намайг хараад шоучин юмуу шалиг байх гэдэг, тэгж харагддаг гэнээ… Би гэтэл тийм биш сард 2-3 шоудвал их юм. Охидод би таалагддагаа ч мэднэ. Гэхдээ ойрд надад бүх юм хэцүү байна. 4 сарын өмнө би нэг охинтой танилцаад үерхэж эхэлсэн юм. Надаас 2 дүү оюутан. Царайлаг өндөр дажгүй биетэй нэг гэм нь бага зэрэг зугаа цэнгэлд дуртай охин. Бид 2 уулзах тусмаа бие биедээ татагдаж анхандаа би хэсэг явалдаж байгаал хаяна даа гэж боддог байсан бол сар өдөр өнгөрөх тусам улам дасч салж чадахгүй нь гэдгээ мэдэрч байлаа. Эхэндээ түүний утас руу байнга залуус залгаж мессеж бичиж шөнө хүртэл уулзая энээ тэрээ гэж ярьдаг нь, бас тэр өөрөө надад өмнө нь 5 залуутай үерхэж байсан бас хэд хэдэн хүнтэй унтаж үзсэн гэж ярьсан нь намайг галзууруулах шахаж байв. Гэхдээ тэр өөрчлөгдөж байсан. Тамхиа хаяж, бараг шоудахаа больж, ярьсан хүн бүрт найз залуутай гэдгээ хэлэн бүр дугаараа хүртэл сольсон. Надад улам бүр дасч байгааг нь би ч мэдэрч байсан. Гэвч цагаан сараар тэр минь хөдөө гэр лүүгээ явж ирснийхээ дараа нэг өдөр уулзахдаа учиргүй л цүнхийг чинь үзье юу юу байдгийн гээд онгичиж гарав. Дэлгэрэнгүй…

Post to Twitter